ДОХ-той эмэгтэй эмчилгээ авч чадалгүй нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, энэ сарын 23-ны 14 цагийн орчимд 34 настай эмэгтэй Х нь гаднын нөлөөгүй нас барсан байсныг цагдаагийн байгууллагаас шалгасан байна.
Талийгаач Х нь 2007 онд ДОХ туссан эмнэлгийн хяналтанд байдаг байсан аж. Сүүлийн өдрүүдэд талийгаач халдвартын эмнэлэгт сүрьеэ өвчины оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаад эмчилгээгүй болсон шалтгаанаар эмнэлгээс гарсан гэх мэдээлэл байна.