Реппер Канье Уэстийг Австралийн хилээр нэвтрэхийг хоригложээ

Реппер Канье Уэст болон реалити шоуны од Ким Кардашиан нар 2022 онд гэрлэлтээ цуцлуулсан. Тэрбээр салаад дөнгөж хоёрхон сар болж буй Канье Уэст Бианка Ценсори гэх архитектур мэргэжилтэй бүсгүйтэй хуримласан талаар гадны хэвлэл мэдээллээр шуугиан тарьсан билээ.
Тэрбээр хосууд Австрали руу аялалаар төлөвлөж байгаа гэв. Ингэхдээ Канье Уэст Ценсорийн гэр бүлтэй уулзахаар тус улсыг зорих гэж байсан тухай Австралийн хэвлэлүүд мэдээлсэн байна.
Канье Уэст өмнө нь “Твиттер” хаягаа хаалгаж байсан удаатай. Тэр сүүлийн хэдэн сарын хугацаанд еврейчүүдийг онилж, хэд хэдэн удаа гутаан доромжилсон мэдэгдэл хийж байсан нь Австралийн цагаачлалын албаны татгалзах шалтгаан болжээ.
Тодруулбал, дуучин залуу Еврейчүүдийг Христийн шашинтай хүмүүсийг хагалан бутаргаж байна хэмээн үзэж буйгаа ярьсан байдаг. Үүгээрээ дамжуулан Еврейчүүдийг хаалганы гадна үлдээж, дургүй байгаагаа илэрхийлжээ. Еврейчүүдийн эсрэг үзэлтэн Канье энэ тухайгаа олон нийтийн өмнө нээлттэй ярьж эхэлсэн. Энэ нь түүний загварын ертөнц дахь карьерыг унагаж, тэрбумтан статусаа алдахад хүргэсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ