Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ
Германы концерн Украинд 139 танк нийлүүлэхэд бэлэн
2023-01-24

Германы зэвсэг үйлдвэрлэгч  Rheinmetall компани Украинд 139 хүртэлх тооны танк нийлүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгджээ. Энэ талаар DW агентлаг дамжуулсан байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Германы компани Leopard 2A4 танкийг 2023 оны дөрөв, тавдугаар саруудад, мөн ийм загварын 22 танкийг 2023 оны эцэс, 2024 оны эхэн гэхэд нийлүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн байна. Түүнчлэн 88 "Leopard 1" машин нийлүүлэх боломжтой гэдгээ онцолжээ. 

 

Энд дуулгахад, Украинд герман танк нийлүүлэх сэдэв сүүлийн долоо хоногуудад эрчимтэй яригдаж байгаа юм. "Рамштейн" форматаар энэ асуудлыг шийдэх гэсэн ч бүтэлгүйтсэний лараа Европын холбооны орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтаар хэлэлцсэн. Улмаар Польш улс Украинд Leopard 2 танк нийлүүлэхэд бэлэн гэж мэдэгдсэн ч ийнхүү нийлүүлэхийн тулд Герман улс зөвшөөрөл өгөх ёстой аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин