Өнгөрсөн бямба гарагт Стокгольм хотод Коран судар шатаасны дараа Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Швед улс НАТО-д элсэх хүсэлтийг Турк дэмжихгүй хэмээн мэдэгджээ.
"Шведэд болсон үйл явдал нь мусульманчуудын эрх, эрх чөлөө гээд хүний үндсэн эрх, эрх чөлөөг дэмждэг хэн бүхнийг гутаасан хэрэг боллоо. Швед улс Туркийг болон мусульманчуудын шашныг дэмжихгүй байгаа бол тэд ч НАТО-д элсэх тал дээр биднээс ямар ч дэмжлэг авахгүй" хэмээн Режеп Тайип Эрдоган онцолжээ.
Бямба гарагт Шведийн хэт барууны үзэл баримтлалтай улс төрч Расмус Палудан Стокгольм дахь Туркийн Элчин сайдын яамны өмнө Коран судрыг шатаасан юм. Энэ нь Турк улс Швед, Финландыг НАТО-д элсэх хүсэлтийг татгалзсаны хариу байсан гэж улс төрч мэдэгдэж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |