Дожа Кат Парисын загварын шоунд 30 мянган шигтгээгээр биеэ чимэв
Парисын өндөр зэрэглэлийн загварын долоо хоногт хамгийн сонирхолтой дүр төрхийг Кайли Женнер бүтээсэн билээ. Түүний дараагаар Дожа Кат Аватар киног санагдуулам дүр төрхийг бүтээж олныг гайхшируулаад амжив. Түүний дүр төрх толгойноосоо хөл хүртлээ улаан шигтгээгээр бүрсэн байв.
Нүүр будалтыг Пэт МакГрат "Дожагийн инферно" гоо сайхны дүр төрхийг хэрхэн бий болгосон талаараа Инстаграм хуудсандаа бичжээ.
"Миний хувьд Дожа Кат, Даниэл Росберри нартай хамтран ажиллах нь туйлын таатай байсан. 30 мянга гаруй Swarovski талстаар бүрсэн бүтээлийг бүтээхийн дөрвөн цаг 58 минутын турш сууж гар аргаар хийсэн. Түүний тэвчээр, хичээл зүтгэл үнэхээр урам зориг өгсөн.
Эцэст нь энэ их хөдөлмөрийн амилуулсан Дожа Кат-аар үнэхээр их бахархлаа. Энэ бол зөвхөн миний биш бидний хөдөлмөр, хичээл зүтгэлийн дүнд бий болсон юм шүү" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ