Дайчилгаа болон дайны байдал тогтоосон үед төрийн ажлаас бусад зорилгоор албан тушаалтнуудыг хилийн чанадыг зорихыг хориглосон Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөлийн шийдвэрийг Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский зарлиг гарган баталгаажуулжээ.
УНИАН хэвлэлийн мэдээлснээр, Украины Ерөнхий прокурорын орлогч Алексей Симоненко Испанид амарсан нь ихээхэн дуулиан тарьж, улмаар огцорсон байна. Үүний дараа дээрх шийдвэрийг гаргасан гэж эх сурвалж мэдээлжээ.
Зеленскийн албан ёсны сайт дээр нийтлэгдсэн мэдэгдэлд өгүүлснээр энэ хориг хууль сахиулах байгууллагууд, хууль тогтоогч байгууллагуудын гишүүд, прокурор болон "төрд ажиллаж буй бүх хүнд" хамаарах аж.
"Одоо амрах хүмүүс төрийн албаа орхиод амраарай. Амрах эсвэл төрийн ажлаас бусад зорилгоор албаны этгээдүүд хилийн чанад руу цаашид явах боломжгүй" хэмээн Украины Ерөнхийлөгч мэдэгджээ.
Түүнчлэн гагцхүү албан ажлаар хилийн чанадыг зорих хил нэвтрэх журмыг ойрын таван өдөрт багтаан боловсруулахаар болсон байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |