Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Ээжүүдийн төлөөлөл: Халамж хүрэх ёстой хүндээ хүрч, төр хүрэх ёстой иргэндээ хүрч ажлаа хиймээр байна
2023-01-23

 

Хүүхдийн мөнгийг олгохдоо иргэдийн орлогыг буруу тооцсон талаар ээжүүдийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.

 

Ээжүүдийн төлөөллөөс хүүхдийн мөнгө олголтод айл өрхийн өр, орлогын харьцааг тооцолгүй бодит амьдралд нийцүүлээгүйгээс олон өрх хохирсон талаар мэдээлж, хүүхдийн мөнгө олголтын амьжиргааны түвшин тооцоолох аргачлалд ноцтой алдаа гаргасан талаар шаардлага хүргүүлж байгаа юм. 


Ээжүүдийн төлөөл н.Дөлгөөн: Ээжүүдийн төлөөлөл Хөдөлмөр, нийгмийн халамжийн яаманд шаардлага хүргүүлсэн. Тэд биднийг 30-40 сая төгрөгийн өрхийн орлоготой гэж тооцоолсон. Нийт 10 сая төгрөгийн татвар төлөх ёстой гэдэг.  Би хоёр хоногийн хугацаанд өөрийнхөө фэйсбүүкээр дамжуулж мянга гаран өрхүүдийн бүх зовлонг сонссон. Бүгд надтай ижил ямар нэгэн бүртгэлийн алдаагүй байж есөн хувьд орсон байсан. Дийлэнх нь зөвхөн хөдлмөр хөлсний орлоготой байсан ба ямар нэгэн хувийн бизнес, давхар орлого байхгүйгээр зөвхөн цалингаараа орлогождог. 

 

ҮСХ, ХНХЯ болон арав гаруй төрийн байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг ажилласан гэсэн. Гэтэл яагаад өөрсдөө ажлаа хийхгүй байгаа юм бэ. Төр засгийн хариуцлагагүй байдлаас болж ард иргэд бид нэг өдрийн ажлаа золин байж мэдээллээ засуулах гэж явах ёстой вэ. Гурван жил тутам солих ёстой байдаг юм билээ. Нийгмийн даатгалд суурилсан орлогоос болж бид хасагдсан байна.

 

Жишээлбэл, би мэдээллээ засуулья гэхээр харьяа нийгмийн даатгалын газар дээрээ оч гэж байгаа. Миний орлогыг 30-40 сая төгрөг гэж гарсан байгаа. Энэ хамгийн том алдаа. Даатгуулагчийн цалингийн бохир дүнгээр тооцсон байна. Гар дээр ирдэг цэвэр дүнг тооцохгүй байгаа юм бэ. Гар дээр ирж байгаа цэвэр дүнг тооцохгүй байгааг, энэ аргачлал бодит амьдралд нийцэхгүй байна"  гэсэн юм. 

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
хүүхэд л бол хүүхэд. бүх хүүхдэд тэгш хувиарла аа! анхнаасаа халамж гээгүй. халамжийн төрлийг хуулиар тогтоосон байдаг. тэжээгчээ алдсаны тэтгэмж.. гэх мэтээр.
2023-01-24
Иргэн:
ЗГ -рт ажлаа хийж чаддаг, мэддэг хүн байна уу?
2023-01-24