Тээврийн прокурорын газраас 7 автомашин мөргөж, хүүхэд дайрсан иргэн Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх хурал маргааш болно. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд 11 цагаас товлогдсон шүүх хурал хаалттай болох юм.
Энэ талаар Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс "Уг хурал нь насанд хүрээгүй хохирогчтой учраас хуулиараа хаалттай болно. Зөвхөн тогтоох хэсэг буюу шийдвэр сонсгох хэсгийг нээлттэй дэлгэцээр харуулах боломжтой" хэмээн байна.
Хэргийг сануулахад Ч.Маралмаа нь 2022 оны аравдугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп” хотхоны хойд замд “Toyota Landcruiser 200” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 12.3, 11.5-т заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгал сөрөн 7 автомашин мөргөж, явган хүний замаар явж байсан 12 настай С, Э нарыг дайрч, эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/ яллах дүгнэлт үйлдэн, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.
П.ГОО
Уншиж байна |