Хятадын хүн амын 80 хувь нь коронавирусийн халдвар авсан, сүүлийн дэгдэлтийн үеэр халдвар аваад эдгэрсэн тул ирэх 2-3 сард Хятадад дахин томоохон дэгдэлт гарах магадлал бага гэнэ. Энэ талаар Хятадын тархвар судлаач мэдэгдсэнийг Ройтерс агентлаг дамжуулжээ.
Хятадын шинэ жилийн баяр тэмдэглэх үеэр хүмүүс олноороо орон нутагт зорчих нь коронавирусийн халдварын тархалтад нөлөөлж, зарим бүс нутгуудад халдварын тоо нэмэгдэх хэдий ч ойрын ирээдүйд Хятадад коронавирусийн хоёр дахь давалгаа гарах магадлал бага гэж Хятадын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн ерөнхий шинжээч У Жуньюй мэдэгджээ.
Хятадад өнгөрсөн оны сүүлээр хязгаарлалтыг сулруулсны дараа баяр тэмдэглэхээр олон сая хүн орон даяар зорчиж байгаа юм. Ингэснээр коронавирусийн тархалттай тэмцэхэд төдийлөн бэлэн биш орон нутгуудад шинээр халдвар тархах эрсдэлийг бий болгож байгаа аж.
БНХАУ-ын Засгийн газар мэдэгдэл хийхдээ, тус улс тэг ковид бодлогоо эрс өөрчилснөөс нэг сар орчмын дараа буюу нэгдүгээр сарын 12-ны байдлаар эмнэлэгт нас барсан хүний тоо 60 мянга хэмээж байлаа. Харин энэ тоо нь ихээхэн дарсан мэдээлэл, учир нь ковидын улмаас гэртээ нас барсан хүний тоог мэдээлэхгүй байгаа хэмээн шинжээчид үзэж байгаа юм. Үүний зэрэгцээ эмнэлэгт нас барсан хүмүүсийн үхлийн үндсэн шалтгааныг коронавирусийн халдвар гэж бичихгүй байхыг үүрэгдэж байгаа аж.
COVID-19 эрчимтэй тархсан үед хятадууд хуурамч эмээр өөрсдийгөө эмчилж байна
Г.Бямбасүрэн
Уншиж байна |