Саяхныг хүртэл Колумбийн жүжигчин Эдвард Ниньо Эркандес дэлхийн хамгийн намхан нуруутай хүн гэгдэж байв. Тэрбээр өдгөө 34 настай, 70 сантиметр өндөр аж.
Эдвард 10 жилийн туршид дэлхийн хамгийн намхан хүнд тооцогдож байсан бол Гиннесийн дээд амжилтын номныхон түүнээс ч намхан хүнийг олжээ. Энэ нь Ираны Букан хотын оршин суугч Афшин Гадерзаде бөгөөд түүний өндөр 64,7 см аж.
Афшины аавын өгүүлснээр хүү нь дутуу төрсөн, төрөх үедээ ердөө 700 грамм жинтэй байсан гэнэ. Хүү биеийн онцлогоосоо болоод сургуульд яваагүй, саяхан л нэрээ бичиж сурчээ. Тэр Гиннесийн дээд амжилтын номонд бичигдсэндээ огтхон ч баярлахгүй байгаа, түүний мөрөөдөл нь энгийн амьдралаар амьдарч, бусад хүмүүс шиг байхыг л хүсдэг гэж сэтгүүлчдэд ярьжээ.
"Би сурах дуртай, эмч болохыг мөрөөддөг. Мөн цалин авч, өөрийн гэсэн орон гэр, машинтай болохыг мөрөөддөг. Гэтэл миний хийж чадах юм хэтэрхий бага байна, би бүрэн дүүрэн, сайхан амьдралаар амьдармаар байна" хэмээн Афшин ярьжээ.
Өдгөө 20 настай Афшин бие даан суралцахын дээр интернетэд ихээхэн цагийг өнгөрүүлдэг аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |