15 суманд цагаан зудтай байна

ХХААХҮЯ-аас өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл гаргажээ. Өнөөдрийн байдлаар нийт нутгийн 70 гаруй хувь цастай, 9 аймгийн 15 суманд цагаан зудын, 13 аймгийн 38 сум цагаан зудархуу байдалтай байгаа аж.
Мөн аймаг, сумын аюулгүйн нөөцийн өвсний 43.2 хувь, тэжээлийн 40.0 хувь зарцуулагдаж 14.2 мянган тн өвс, 6.0 мянган тн тэжээлийн үлдэгдэлтэй байна. Он гарсаар 68521 толгой том малын зүй бусын хорогдол гарсан нь өмнөх 7 хоногоос 26441 толгойгоор нэмэгдлээ. Энэ нь оны эхний 71.1 сая малын 0.09 хувийг эзэлж байна. Хамгийн их хорогдолтой нь Увс /9862/, Архангай /9850/, Сүхбаатар /9718/, Баян-Өлгий /6131/, Завхан /5454/ аймгууд байна.
Харин малын гоц халдварт өвчний хувьд шүлхий өвчин тайван болж, бог малын мялзан 10 аймгийн 28 сум, 1 дүүрэгт 49 голомт, 208 өрхийн 3,549 толгой мал тусгаарлалтанд, нонины цэцэг өвчин Дорнод аймгийн 4 сум, Төв аймгийн 1 сумын 7 голомт, 9 өрхөд хорио цээрийн дэглэм хэрэгжиж тусгаарлалтад 15 мал байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ