АНУ-ын Луизана мужийн Батон-Руж хотын шөнийн клубт гэмт этгээд галт зэвсэг ашиглан бусад руу халдсан талаар NBC мэдээлжээ.
Энэ хэргийн улмаас 12 хүн шархадсан байна. Урьдчилсан мэдээллээр, хоёр бүлэг хүмүүс хоорондоо зөрчилдсөний улмаас ийнхүү галт зэвсэг ашиглажээ.
Тодруулбал, Dior Bar & Lounge шөнийн клубт болсон бөгөөд хүмүүс зодолдсоны дараа нэгэн этгээд буу гарган хүмүүс рүү буудсан байна. Энэ хэргийн улмаас шархадсан гурван хүний биеийн байдал нэн хүнд байгаа гэнэ.
Хэрэг үйлдсэн этгээдийг эрэн сурвалжилж байгаа, гэмт хэрэг үйлдэгдэх болсон сэдлийн талаарх мэдээлэл гараагүй байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |