Хоёрдугаар сарын зургааны өдрөөс эхлэн гадаадын групп аяллыг сэргээхээр болжээ. Энэ талаар Жэнминь жибао сонин мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын яам ирэх сарын зургааны өдрөөс эхлэн хэд хэдэн орон руу групп аялал зохион байгуулахыг Хятадын аялал жуулчлалын агентлагуудад зөвшөөрчээ.
Ингэснээр хятадууд Швейцар, Унгар, Шинэ Зеланд, Фижи, Куб, Аргентин болон Ази, Африк, Ойрх Дорнодын хэд хэдэн орон руу групп аяллаар явах боломжтой болсон аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |