Буриадын нийслэл Улаан-Үд хотод хэт хүйтэрсний улмаас дунд сургуулиудын хичээллийг түр зогсоожээ. Энэ талаар "Номер один" сонин мэдээлсэн байна.
Цаг уурчдын мэдээлснээр, нэгдүгээр сарын 23-ны өглөөний 06.00 цагт агаарын хэм -40 -д хүрсэн тул Улаан-Үд сургуулиудын эхний ээлжинд буюу өглөө ордог 1-11 дүгээр ангиудын хичээлийг цуцалжээ. Хоёрдугаар ээлжийн хичээлийг цуцлах эсэх шийдвэрийг 11 цагийн байдлаарх цаг агаарын мэдээллээс хамааран гаргах аж.
Энд дуулгахад Буриадад цаг агаартай холбоотойгоор хичээлийг цуцлах тусгай журам үйлчилдэг юм байна. Өвлийн улиралд агаарын хэм -33-34 хэмд хүрсэн бол 1-4 дүгээр ангийнхэн, -35 хэмд 1-5 дугаар ангийнхан, -36 хэм хүрсэн бол 1-6 дугаар ангийнхан, -37 хэм хүрвэл 1-8 дугаар ангийнхан, -38 хэмээс дээш хүйтэрвэл 1-11 дүгээр ангийнхны хичээлийг цуцалдаг аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |