Цаг уур орчны шинжилгээний газраас өнгөрсөн шөнийн хүйтрэлтийн талаарх мэдээллийг гаргажээ.
Тус мэдээлэлд "Одоогоос 5 жилийн өмнө буюу 2018 онд Завхан аймгийн Баянтэс, Цэцэн-Уул, Тосонцэнгэл сумдын нутгаар -50...-53 градус хүрч хүйтэрч байсан бол үүнээс хойш -50 градуст хүрээгүй байсан юм. Харин өнгөрсөн шөнө Завхан аймгийн Баянтэс суманд -50 градус хүрч хүйтэн хонолоо. Улаанбаатар хотын хувьд хотын төв хэсгээр -35 градус, туул голын дагууд -41 градус хүйтэн хонолоо" гэсэн байна.
Эх сурвалж: ЦУОШГ
Уншиж байна |