УИХ дахь АН-ын бүлгийн завсарлага дуусаж, чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Үдээс хойших хуралдаанаар хуулийн төслүүдийг эцэслэн батална. Мөн намрын чуулганы хаалтыг хийх юм. Гэвч гишүүдийн ирц бүрдэхгүй, хүлээлтийн байдалтай байна.
Өнөөдөр батлагдах хуулийн төслүүд дотор ЦХХХ-ны сайд Н.Учралын өргөн барьсан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл байгаа. Тухайн хуулийн хүний эрхийг хамгаалах бус төр засаг, дарга нарыг олон нийтээс хамгаалах нь хэмээн сөрөг хүчний зүгээс шүүмжлэлтэй хандаж байна. Мөн олон нийтийн сүлжээний хэрэглэгчид ч хоёр өдрийн өмнө өргөн барьсан хуулийн төслийг яаравчлан баталж байгаад шүүмжлэлтэй хандаж байна.
Уншиж байна |