Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев зүрхний хагалгаанд оржээ. Энэ талаар түүний нарийн бичгийн дарга мэдэгдсэнийг "Спутник.Казахстан" дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Үндэсний эрдэм шинжилгээний зүрхний мэс заслын төвд Казахстаны алдарт зүрхний мэс засалч Юрий Пягийн удирдлага дор Нурсултан Назарбаевт хагалгаа хийсэн байна. Мэс засал амжилттай болсон, амь насанд нь аюулгүй хэмээн Назарбаевын нарийн бичгийн дарга Айдос Укибай мэдэгждээ.
Энд дуулгахад, өнгөрсөн долоо хоногт Казахстаны Парламент Назарбаевын Үндэсний лидер статусыг хасах хуулийг баталсан. Үүнээс өмнө улсын хүндэт сенатчийн цолыг нь хасаж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |