Хүн төрөлхтний түүхийн бүхий л цаг үед боолчлол байсаар ирсэн. Аль ч соёл, иргэншлийн талаарх түүхэн сурвалж уншихад боолчлолын талаарх үг өгүүлбэр гараад л ирнэ. Өнөөгийн соёлт ертөнцөд дэлхийн ихэнх оронд боолчлолыг хориглосон ч боолчлол хүн төрөлхтний эмзэг асуудал хэвээр л байна.
Америкийн түүхэн дэх анхны боол эзэмшигчдийн нэг нь өнгөт арьстан
Өөрөө ч боол байж үзсэн Энтони Жонсон гэх эр Америкийн анхны хууль ёсны боол эзэмшигчдийн нэг байжээ. Тэрбээр Анголд төрсөн, түүнийг Арабын худалдаачид зарсан аж. 1621 онд Виржиния мужид ирж, тамхи тариалдаг цагаан арьстан фермерийн боол болон зарагджээ.
1935 онд тэрбээр эхнэрийн хамт эрх чөлөөтэй болж, мөн багахан газартай болсон байна. Ингээд Энтони дөрвөн цагаан боол, нэг өнгөт арьстан боол худалдаж авсан гэдэг.
Зугтахаас сэргийлэх онош
1850-иад онд боол оргохыг завдсан бол "драпетомани" гэх сэтгэцийн онош тавьдаг байж. Ингээд эмчилгээ болгож, дахин зугтаалгахгүйн тулд хөлийнх нь эрхий хуруунуудыг тайрах зөвлөгөө өгдөг байжээ. Энэ "өвчин тусах шалтгаан нь" боолдоо эзэд нь "хэт зөөлөн хандсан" гэж эмч үздэг байж.
Өнөө ч боолчлол бий
Боолчлол бол өнгөрсөн зууны үзэгдэл гэж хүмүүс андуурдаг. Гэвч 1940-өөд онд ч баллистик пуужин үйлдвэрлэхэд боолын хүч ашиглаж байжээ.
Өнөөдөр дэлхий дээр урьд хожид байгаагүй их боол бий. Хүний эрхийг хамгаалагчдын үзэж байгаагаар, дэлхий даяар 27 сая хүн боолчлогддогийн 15 сая нь Энэтхэгт байдаг гэнэ.
Жаз хөгжим боолуудын ачаар үүссэн
Жаз хөгжим боолуудыг бөмбөр тоглохыг хориглосон "Хар хууль"-ийн ачаар үүссэн гэдэг. Шинэ Орлеан муж нь дэг журам хэт хатуу байгаагүй цорын ганц газар бахйсан бөгөөд боолууд ням гараг бүр цуглан, дуулж, бүжиглэн хөгжим сонсох боломжтой байжээ. Эндээс л жаз хөгжим үүссэн гэдэг.
Арабын орнууд 14 зууны туршид боолтой байсан
Арабын орнуудад боолчлол АНУ үүсэн байгуулагдахаас өмнө эхэлж, 14 зууны турш үргэлжилжээ. Арабын ертөнцөд VII зуунд боолчлол эхэлж, 1960-аад он хүртэл үргэлжилсэн байна. Шариатын хуулиар боолчлолыг зөвшөөрдөг, харин мусульмануудыг боолчлохыг хориглодог байжээ.
Африк гаралтай хамгийн их хүн амьдардаг улс нь Бразил
Бразилд боолчлолыг хуулиар хориглох үед Африкаас авчирсан өнгөт арьст боолын тоо хэдийнэ 4,9 саяд хүрсэн байжээ. Өнөөдөр африк гаралтай хүн хамгийн ихээр оршин суудаг улсад Бразил тооцогддог.
Г.Бямбасүрэн