China Construction Bank-д ажиллаж байсан Чэнь Илэ гэх эмэгтэйг өнгөрсөн оны 12 дугаар сард баривчлан саатуулсан талаар Хятадын Жэжян мужийн Юэцин хотын эрх баригчид мэдэгждээ.
Тэрбээр 1997 онд банкны кассчнаар ажиллаж байхдаа данснаас дөрвөн сая орчим юань (587 мянган доллар)-ийг гарган аваад зугтжээ. Үүний дараа нүүрэндээ гоо сайхны мэс засал хийлгүүлж, Жян гэх нэрээр өөр паспорттой болж, Гундун муж руу шилжсэн байна. Нөхөр болон ар гэрийнхнээсээ харилцаагаа таслан сураггүй болсон байна. Харин шинэ хотод очоод нөхөрт гарч, охинтой болж, цэвэрлэгч бодис худалдааны чиглэлээр бизнес эхлүүлжээ.
Чэнь Илэ гэх эмэгтэйг авлига, хуурамчаар бичиг баримт үйлдсэн, олон нөхөртэй болсон гэх зэргээр олон гэмт хэрэгт буруутгаж багаа аж. Тэрбээр банкнаас хулгайлсан мөнгөө маш хурдан үрж дууссан, гэхдээ хувийн бизнес эрхэлж хөл дээрээ боссон тул учруулсан хохирлоо бүгдийг төлөхөд бэлэн хэмээн мэдүүлжээ.
Г.Бямбасүрэн