Коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор дотор орчинд амны хаалт зүүх журам үйлчилж байсан. Харин энэ журмыг хэсэгчлэн цуцлахаар болсон талаар Ёнхап агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, нэгдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн эмнэлэг, эмийн сан, нийтийн тээврийн хэрэгслээс бусад газарт амны хаалт зайлшгүй зүүх журмыг цуцлах юм байна. Энэ улсад ковидтой тэмцэх хязгаарлалтын арга хэмжээг шат дараатай цуцалсаар гагцхүү амны хаалт зүүх журам л сүүлийн үед үйлчилж байв.
Энд дуулгахад, Өмнөд Солонгост коронавирусийн халдварын шинэ тохиолдлын өсөлт эрс буурсан байна. Ингэснээр тус улс коронавирусийн шинэ давалгааны халдварын оргил үеийг давсан гэж эрх баригчид үзэж байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |