Перуд пүрэв гарагт эсэргүүцэгчид Арекип хотын олон улсын нисэх буудал дээр цагдаагийнхантай мөргөлдөх үеэр нэг хүн амиа алдаж, 10 хүн гэмтэж бэртжээ. Харин Перугийн нийслэлд болж байсан тайван жагсаал эсэргүүцэгчид болон хууль сахиулагчдын хоорондын жинхэнэ дайн болон хувирсан гэж МИР24 мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, зарим эсэргүүцэгчид цагдаагийн хамгаалалтыг сэтэлж, үүний хариуд хууль сахиулагчид нулимс асгаруулах хий ашиглажээ. Эмх замбараагүй байдлын улмаас ганцхан өдрийн дотор гурван цагдаагийн алба хаагч гэмтсэн байна. Перугийн эрх баригчид аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлд 12 мянган цагдааг дайчилжээ.
Перуд засгийн газрын эсрэг эсэргүүцэл дэгдэх болсон нь тус улсын төрийн тэргүүн Педро Кастильог огцруулсантай холбоотой юм. Педро Кастильогийн оронд ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж буй Дина Болуартег эсэргүүцэгчид жагсаал зохион байгуулж, ерөнхийлөгчийг огцрох, парламентыг хааж шинээр сонгууль явуулахыг шаардаж өнгөрсөн оны сүүлээс эхлэн жагсаж байгаад улмаар эмх замбараагүй байдал болон хувирсан юм. Перуд эсэргүүцэл дэгдэх үеэр нийт 50 гаруй хүн амиа алдаж, 1200 хүн бэртэж гэмтжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |