Хөгжлийн банкны асуудлаарх Хянан шалгах түр хорооны сонсголоор Пирамид орд ХХК-ийн Буман залуус 296 айлын орон сууцны хороолол барих төсөлд авсан зээлийн асуудлыг хэлэлцэж байна.
Энэхүү зээлтэй холбогдуулан Ерөнхийлөгч асан Х.Баттулга гэрчээр дуудагдсан юм. Тэгвэл тэрбээр энэхүү сонсголд оролцох боломжгүй гэдгээ бичгээр ирүүлсэн байна.
Тэрбээр энэ талаараа "Ардчилсан намын дотоод сонгуультай холбоотой үйл ажиллагаа эхлэн өрнөж байгаа тул намын дүрмийн дагуу сонгуулийн үйл ажиллагаанд намын даргын хувьд зайлшгүй хяналт тавих ёстой болдог. Энэ явц энэ сарын 18-20-ны өдрүүдэд болж байгаа тул давхцаж байна. Миний бие " Пирамид орд" ХХК-ийн Хөгжлийн банкнаас зээлсэн мөнгөтэй холбоотой асуудлаар АТГ-т гэрчээр байцаагдаж, мөрдөн байцаалтын ажиллагаанд саад болохгүйн үүднээс энэ хэрэгтэй холбоотой асуудлаар мөрдөн байцаалтын нууц задруулахгүй байх баталгаа гаргасан байгаа тул холбогдох асуудлаар биечлэн оролцож мэдүүлэг өгөх боломжгүй юм" гэжээ.
П.ГОО