АНУ-ын Тагнуулын Төв газрын захирал Уильям Бернс өнгөрсөн долоо хоногт Киевт нууцаар очиж, Володимир Зеленскийтэй уулзсан гэж холбогдох эх сурвалжаас авсан мэдээлэлтэйгээр The Washington Post (WP) сонин дамжуулжээ.
Эх сурвалжуудын мээдэлснээр, Тагнуулын төв газрын захирал Зеленскийтэй уулзаж, "ойрын долоо хоног, саруудын Оросын байлдааны төлөвлөгөө"-тэй холбоотой өөрийн таамаглалыг хэлсэн гэнэ.
"Бернс Киев рүү явж, Украины тагнуулынхан болон Зеленскийтэй уулзаж, манай талын дэмжлэг өөрчлөгдөхгүй гэдгийг нотлосон" хэмээн WP сонинд мэдээлэл өгсөн эх сурвалж онцолжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |