Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учралын өргөн барьсан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хуулийн төслийн зарим заалтууд олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан.
Шүүмжлэл дагуулсан заалтыг тодруулбал "Монгол Улсын төрийн бэлгэ тэмдэг, үндэсний өв соёл, зан заншил болон түүх, соёлын үнэт зүйлийг гутаан доромжилсон зураг, дуу, хөдөлгөөнт дүрс байвал зөрчилтэй контентод тооцно. Нийтийн албан тушаалтан хувь хүний мэдээллийг олон нийтийн сүлжээнд зөвшөөрөлгүйгээр нийтэлж, түгээхийг хориглоно" гэсэн байв.
Харин өнөөдөр дээрх заалтуудыг татан авч байгаагаа мэдэгдлээ. Ийнхүү өргөн барьсан хууль нь шүүмжлэл дагуулаад эхлэхтэй зэрэгцэн Н.Учрал сайд Төрийн ордонд ууртай явах болжээ. Энэ нь ч зарим гишүүдэд анхаарагдаж, шүүмжилж байгаа харагдсан.
Тэгвэл Н.Учрал сайдын цахим хэрэглэгчдийг "ХҮН ХОГНУУДАА" хэмээн нийгмийн сүлжээндээ шүүмжлэл дагуулж эхэллээ. Хэдэн сарын өмнө ХНХ-ын сайд Д.Сарангэрэл иргэдээ "УЛ"-ныхан хэмээн нэрлэж, огцорсон. Иймээс Н.Учрал сайдыг яагаад иргэдийг "хүн-хогнууд" гэж нэрлэснээ тайлбарлаж, хариуцлага хүлээхийг шаардаж эхэллээ.