Шинээр гарах гэж буй iPhone 15-ын мэдээлэл алдагджээ
Apple компани дараагийн загвар болох iPhone-15 загвар шинээр худалдаанд гаргах гэж байгаа бөгөөд түүнээс өмнө шинэ загварынхаа мэдээллийг алджээ.
Алдагдсан мэдээлэл дунд тус утасны үнийн өсөлт болон iPhone 15 Pro болон iPhone Ultra /Promax-ийн шинэ нэршил / хоёулаа 100 долларллр илүү үнээр худалдаанд гарах тухай бичсэн байжээ.
Мөн үнийн хувьд
iPhone 15- 799 доллар
iPhone 15 Plus- 899 доллар
iPhone 15 Pro- 1099 доллар
iPhone 15 Ultra-1199 доллар
Энэ нь iPhone болон iPhone 14 Plus загваруудын эрэлт бага байгаа учраас iPhone 15 болон iPhone 15 Plus-ийн борлуулалтыг нэмэгдүүлэх зорилготой алхам гэнэ.
Мөн хамгийн сонирхолтой нь, Weibo задруулагч нь Pro болон бусад загваруудад зориулсан 48 мегапикселийн үзүүлэлттэй мөн урд талаа хоёр камертай байхаар төлөвлөж байгаа ба өмнөх загваруудтай харьцуулахад маш том шинэчлэлт хэмээсэн байлаа.
Эх сурвалж: Forbes
СЭТГЭГДЭЛ БИЧИХ