“Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Казахстаны Ерөнхийлөгч парламентаа тарааж, сонгууль товлов
2023-01-20

Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев  зарлиг гарган, парламентаа тарааж, ээлжит бус сонгуулийг 2023 оны гуравдугаар сарын 19-ний өдөр явуулахаар товложээ. Казахстанд ээлжит сонгууль 2025 онд болох товтой байсан юм.

 

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийн цахим хуудсанд нийтлэсэн мэдэгдэлд 2022 оны зургадугаар сарын тавны өдөр иргэдийн дэмжсэн, үндсэн хуулийн шинэчлэлийн хүрээнд ээлжит бус сонгууль явуулах шаардлагатай хэмээн  онцолжээ.

 

Ээлжит бус сонгуулиар, Мажилис буюу Казахстаны парламентын гишүүдийн 70 хувь нь намын жагсаалтаар, харин 30 хувь нь нэг мандаттай тойргоос сонгогдох юм байна.Мужуудын хууль тогтоох байгууллагуудын сонгууль холимог системээр 50/50 гэсэн харьцаатайгаар болох  бол хот дүүргийн захиргааны гишүүдийг иргэд нэг мандаттай тойргоор гагцхүү нэр дэвшигчдийн төлөө санал өгөн сонгох аж.

 

Энд дуулгахад, Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев  өнгөрсөн оны нэгдүгээр сарын үймээний дараа Үндсэн хуулийг шинэчлэх санал гаргасан. Үймээн нэгдүгээр сарын хоёрны өдөр түлшний үнэ бууруулахыг шаардсан жагсаалаас эхэлж яваандаа улс орныг бүхэлд нь хамран, улс төрийн агуулга бүхий шаардлагууд гарч, үймээн дэгдсэн юм. Энэ үеэр иргэд Назарбаевыг эрх мэдлээс нэг мөр явахыг шаардаж байв.  Улмаар Казахстанд Үндсэн хуулийн шинэчлэл хийснээр Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев бүхий л эрх мэдэл, насан туршийн хамгаалалтаасаа салсан юм. 

 

ОГЦОМ УНАЛТ БУЮУ НАЗАРБАЕВ ХАЛДАШГҮЙ ЭРХЭЭ АЛДАВ

Одоогоос яг нэг жилийн өмнө Казахстанд хийн үнийн өсөлтийг эсэргүүцсэн жагсаал орон даяар эмх замбараагүй байдал дэгдээж, олон хүн амиа алдаж, энэ улсад асар хохирол учирж байлаа. Энэ үймээнийг Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын гишүүн орнуудын цэргүүдийн дэмжлэгтэйгээр хяналтад оруулж байсан бөгөөд Казахстанд үймээнийг "Нэгдүгээр сарын үйл явдал" хэмээн нэрлэдэг юм. ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ... 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин