Б.Жавхлан: Хүүхдүүдийн 87 хувийн мөнгийг шилжүүлж эхэллээ

Засгийн газраас Хүүхдийн мөнгөний асуудлаар мэдээлэл хийлээ. Сангийн сайд Б.Жавхлан “Иргэд өрхийн мэдээллээ засуулахаар идэвхтэй ажиллаж байна. Энэ нь ажилд сайн үр дүн өгч байна.

 

Яг одоогийн байдлаар 1 095 352 хүүхдийн мөнгөний гүйлгээ эхэлж, дансанд нь орж байна. Нийт хүүхдийн 87 хувийн дансанд өнөөдөр мөнгө орно. Үлдсэн 43 820 хүүхдийн мэдээллийн давхардал, зөрүүтэй байдалд ажиллаж байна" гэдгийг мэдээлэв.

 

Иргэдийн мэдээллийг засаж залруулах шуурхай баг ажиллаж байна. 2023.01.18-ны байдлаар И-Монгол системээр 52 319 хүсэлт ирсэн бол 19 906 иргэн өөрийн биеэр, утсаар 19 263 иргэн холбогдох байгууллагад ханджээ. Өчигдөр 11 388 иргэний мэдээллийг засварлаж, өнөөдөр Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг шилжүүлж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Irgen:
Avilgachdaas DOR erhtei mongol huuhduud
2023-01-23
хүүхэд:
namaig buu yalga
2023-01-19
Nam bus irgen:
Teneg hulgaichuud 91%-d ni 100K ugch baihaar buh huuhduuded 100%-d ni 91K shiljuulehgui. Ta nart 24 ond sanalaa uguhgui. Ergen toirni hamaatan sadan tanidag meddeg buh humuustee sanalaa bitgii ug gej urialna. Lalrin hulgaichuud.
2023-01-19