Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Хөшигийн хөндийд Монгол хүн оруулахгүй казино байгуулах хуулийн төсөл гараанаас гарлаа
2023-01-19

Монголчуудын хувьд олон бараан түүхийг үлдээсэн Казино дахин өнгөө өөрчлөн, монголын аялал жуулчлалын салбарт "том" хөгжил авчрахаар гараанаас гарлаа. 

 

 

Монгол Улсын хууль цаазын түүхэнд анх удаа огт хэрэгжилгүй хүчингүй болж байсан Казиногийн хууль энэ удаад хэрхэн өнгөө өөрчлөв. 

 

Хуулийн төсөлд казиног Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсэд байгуулж болохоор заажээ. Казинод Монгол Улсын иргэдийг тоглуулахыг, Монгол Улсын нутаг дэвсгэрт цахимаар зохион байгуулахыг хуулиар хориглох нь зүйтэй хэмээн үзэж, холбогдох зохицуулалтыг төсөлд тусгасан байна.

 

Казино эрхлэгч нь казиногийн байгууламж барих, үйл ажиллагаа эрхлэхэд зориулсан 300 сая ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөгөөс (өнөөгийн ханшаар 1 их наяд төгрөг) доошгүй хэмжээний хөрөнгө оруулалтыг тусгай зөвшөөрөл авснаас хойш гурван жилийн дотор Монгол Улсад оруулахаар заажээ.

 

Ингэхдээ олон улсын стандарт, шаардлагад нийцсэн дэд бүтэцтэй соёл амралтын цогцолборыг байгуулахаар тусгасан бөгөөд төсөл сонгон шалгаруулалтыг үнэлэхдээ үнийн саналыг 60 хувь, казиногийн цогцолбор барих төслийн техникийн саналыг 40 хувь гэж үнэлэхээр тусгаж, тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зохион байгуулах, үнэлэх журмыг Засгийн газар батлахаар тусгав. Казино эрхлэгчийг ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт оруулах шаардлага тавьсан тул энэ төрлийн бизнес эрхлэх тогтвортой байдлыг хангах үүднээс казиногийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан компанид, Зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар 30 жилийн хугацаагаар олгох зохицуулалтыг хуульчлахаар төсөлд тусгаад байгаа аж. Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон бол казино эрхлэгч хувьцааныхаа 50 хувийг Монгол Улсын Засгийн газарт үнэ төлбөргүй шилжүүлэхээр, энэ болзлыг биелүүлсэн бол тусгай зөвшөөрлийг  10 жилээр сунгах юм байна.

Хуулийн хэрэгжилтийг энэ багц хуулийн дагуу байгуулагдах  мөрийтэй тоглоомын асуудал хариуцсан зөвлөл хариуцан, хангах бөгөөд зөвлөлийн ажлын албанд улсын байцаагч ажиллаж, хяналт тавих аж.


Татварын хувьд бусад улс орны жишгийг болон улсын төсөвт татварын орлого тасралтгүй төвлөрөх байдлыг харгалзан казиногийн онцгой албан татварыг дараах хувь хэмжээний аль өндрөөр буюу улсын төсөвт ашигтай байх хувилбарыг сонгож 7 хоног бүр төрийн санд төвлөрүүлэхээр тусгасан. Тодруулбал, казиногийн үйл ажиллагаанаас олсон нийт орлогоос хонжворт олгосон дүнг хассан дүнгийн 40 хувиар, эсхүл казиногийн ширээ, автомат тоглоом, тотализатор, букмейкерийн төвийн нэгж тус бүрээс 7 хоног бүр татвар ногдуулж авахаар тогтоожээ. Онцгой албан татварын хувь хэмжээг өндөр хувиар тогтоосон тул үйл ажиллагаа эрхлэгчийг ААНОАТ, НӨАТ-аас чөлөөлөх зарчмыг баримталсан бөгөөд казино эрхлэгчид өндөр татвар ногдуулсан тул тоглогчийн хонжворын орлогод Хувь хүний орлогын албан татвар ногдуулахгүй байхаар тус тус тусгажээ.

Казино эрхлэгчийн төлөх онцгой албан татварыг өндөр тогтоосон тул давхардуулан ААНОАТ, НӨАТ ногдуулахгүй байх зарчмыг баримталсан бөгөөд казино эрхлэгчид өндөр татвар ногдуулсан тул тоглогчийн хонжворын орлогод Хувь хүний орлогын албан татвар ногдуулахгүй байх нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Казино эрхлэгчийн төлсөн татварын зарим хэсгийг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зарцуулах нь зүйтэй хэмээн үзэж, онцгой албан татвараас төвлөрүүлсэн орлогын зарим хэсгийг Аялал жуулчлалыг хөгжүүлэх санд төвлөрүүлэхээр тусгасан байна.

 

Эх сурвалж: www.parliament.mn

 

 

Shuud.mn
Сонин хачин
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2023-01-19
Монгол шиг Хуульгүй оронд Сүйрнэ дээ
2023-01-19
Zocnin:
Mongolcnuudad haalttai bsan ni deer.Mongoo aldana Aldsan hunii gomdol shingesen mongo gai bolno
2023-01-19