Д.Цогтбаатар: Казино байгуулаад Монгол хүн оруулахгүй гэдэг Үндсэн хууль зөрчиж байна

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Казиногийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. 

 

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

 

Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар "Үндсэн хуулийн дагуу иргэд ямар нэг байдлаар гадуурхагдах ёсгүй. Монгол Улсын иргэнийг казино  руу оруулах гээд байгаа юм биш. Өөрийнхөө иргэнийг өөрийнхөө улсад гадаадын иргэнээс хоёрдугаар зэрэгт тавьж гадуурхаж болохгүй. Үндсэн хуулийн ноцтой зөрчил. Тэнд өөр эрхзүйн орчин бүрдэх байгаа юм уу? Үндсэн хуулийн ноцтой зөрчлийг яаж зохицуулах юм бэ" гэсэн асуултад хариулт авахыг хүслээ.

 

Үүнд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Орчин цагийн хууль цаазын түүхэнд хэрэгжилгүй хүчингүй болсон ганцхан хууль нь 1998 онд  батлагдсан Казиногийн хууль. Тухайн үед казиногийн хууль тойрсон маш том авлигын асуудал дэгдэж байсан.  Үүнээс хойш монголчууд нийтээр казиног ярьж чадахгүй 20 жилийг үдсэн. Өнөөдөр гаднаас ирж байгаа хүмүүсийг зугаа цэнгэлтэй аялал жуулчлалаас урин дуудах хамгийн том бүтээгдэхүүн бол КАЗИНО. Казиногийн хоёр дахь том давлагаа буюу олон нийтийг зэвүүцүүлсэн хууль бол Хуул зүй дотоод хэргийн яамнаас Бооцоот төлбөр тооцооны хуулиар казиногийн зөвшөөрөл өгөөд Улаанбаатар хотод борооны дараах мөөг шиг казинонууд байгуулагдсан. Үүнээс үүдэн маш олон залуучууд мөрийтэй тоглоомонд донтож амьдралаа үрсэн. Монгол Улсын нэг яамны Төрийн нарийн бичгийн дарга залуу тухайн үеийн яамны ажилчдын цалингаар тоглоод ял шийтгэл авсан гашуун түүх хуучраагүй үлдсэн. Үндсэн хуулийн хязгаарлалт гэдгийг харьцангуй утгаар ойлгох ёстой. Өнөөдөр Үндсэн хуулиар иргэдийн зорчих, ажил хөдөлмөр эрхлэх гээд бүх эрхүүд нээлттэй боловч салбарын органик хуулиудаар хязгаарлалт тогтоосон байдаг. Манайхтай яг адилхан фактуудад нэгдэж орсон БНСУ өөрийнхөө дотоодод үйл ажиллагаа явуулж байгаа казинонуудад өөрийнхөө иргэдийг орохыг хориглодог. Аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бий болгохыг тулд, иргэдийн хүсэн хүлээсэн шаардлагад нийцүүлж казиног нээх нь улс орны эдийн засагт чухал ач холбогдолтой гэсэн агуулгаар оруулж ирсэн" гэлээ. 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

БНСУ лав өөрсдийн иргэдээ казинод орохыг зөвшөөрдөггүй юм байна лээ. Гэтэл манай энэ өөрсдийн иргэдээ сэгсэрнэ гэхийн. Ойлгохгүй юм. Гадаадаас мөнгө татах нь чухал болохоос өөрсдийн хулгайлсан мөнгөө казинод үр гэмээргүй юм
2023-12-05
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-01-19
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-01-19
kkkk:
Korea, MONTE KARLO zereg ornuud irgedee Casinod oruuldaggui
2023-01-18
иргэн:
УИХулгайч нар казинод тоглох гэж монгол улсын валютыг гадагш нь урсгаж дууслаа
2023-01-18
Энэ одоо дондсон нөхөр үү. 18 нас хүрээгүй бол архи зарж болохгүй_ Тэгээд энэ бас хүний эрх зөрчигдөж байна уу_
2023-01-18
Энэ одоо дондсон нөхөр үү. 18 нас хүрээгүй бол архи зарж болохгүй_ Тэгээд энэ бас хүний эрх зөрчигдөж байна уу_
2023-01-18
зочин:
Сая сонсголоор Хөгжлийн банкнаас зээл авсан зарим хүмүүс мөрийтэй тоглоод дуусгасан шинжтэй харагдаж байна лээ. Манайхан одоохондоо тоглоод хэрэггүй байхоо
2023-01-18
Ма ах нарыг оруулж тоглуулаачээ. Шаасан мөнгөө хадгалж байхаар үрэг л дээ
2023-01-18