Brand Finance Global 500-ын жагсаалтад Amazon Apple-ийг гүйцэж түрүүлэн, дэлхийн хамгийн үнэтэй брэндээр нэрлэгджээ. Жефф Безосын энэ компани жилийн дотор 51 тэрбум доллар алдсан ч ийнхүү хамгийн үнэтэй брэндээр тодорсон байна.
Харин Apple брэндийн өртөг 16 хувиар унаж, 297,5 тэрбум долларт хүрчээ. Жагсаалтын гуравдугаар 281,4 тэрбум долларын өртөгтэйгээр Google, дөрөвдүгээрт 196,1 тэрбум долларын өртөгтэй Майкросфот бичигдсэн байна.
Дэлхийн хамгийн үнэтэй брэндүүдийн жагсаалтын тавдугаарт 113,8 тэрбум долларын өртөгтэй Walmart бичигджээ. Түүнчлэн энэ жагсаалтад хурдацтай хөгжиж буй брэндүүд болох Тесла, Хятадын BYD ч мөн багтсан байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |