Ferrari Хятадад зориулсан спорт машин гаргажээ. Энэ машиныг эх газрын Хятадын зах зээл дээр Италийн энэ брэнд албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхлэсний 30 жилд зориулан гаргасан гэж SCMP сонин мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, цор ганц хувиар үйлдвэрлэсэн энэ спорт машины загварыг гаргахад Shang Xia загварын брэндийг үүсгэн байгуулагч, загвар зохион бүтээгч Жян Цюнъэр Ferrari үйлдвэрийн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллажээ.
Спорт машины загварыг Хятадын уламжлалт соёл, эртний гар урлалын техникээс санаа аван гаргасан аж. Их бие, салон доторх судал нь Мин эриний сонгодог тавилгын содон шинжүүдийг агуулах бөгөөд Хятадын уламжлалт улаан өнгөөр хийгджээ. Техникийн хувьд машинд өөрчлөлт оруулаагүй, Ferrari Roma China машиныг хэвлэлийнхэнд нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн хүний захиалгаар хийсэн аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |