Майкрософт компани ажилтнуудаа цомхотгох ажлын эхний шатыг энэ долоо хоногт эхлүүлэхээр болсон талаар олон улсын хэвлэлүүд мэдээлжээ. Эхний ээлжинд инженер болон хүний нөөцийн хэлтсүүдийн ажилтнууд цомхотголд орох гэнэ.
Forbes сэтгүүлийн мэдээлснээр, Майкрософт компани 220 мянган ажилтныхаа таван хувь буюу 11 мянга хүртэлх ажилтнаа халж магадгүй аж. Энэ компани олон хэлтсийн ажилтнуудаа халах бөгөөд эхний шат нэгдүгээр сарын 18-ны өдөр инженер болон хүний нөөцийн хэлтсээс эхлэхээр төлөвлөгдөж байгаа талаар эх сурвалж мэдээлжээ.
Insider хэвлэлийн мэдээлснээр, ажилтнуудаа цомхотгохын дээр шинээр авах ажилтны тоог гуравны нэгээр багасгахаар төлөвлөж байгаа аж. Ажилтнуудаа цомхотгох гэж байгаа талаарх мэдээлэлд Майкрософт компани албан ёсоор тайлбар өгөөгүй байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |