“Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Казахстан гадаадын иргэдийг визгүй зорчих хугацааг багасгажээ
2023-01-18

Казахстан улс гадаадын иргэдийг тус улс руу зорчих, оршин суух журмыг чангатгажээ. Засгийн газрын тогтоолоор гадаадын иргэд Казахстанд байх зөвшөөрөгдсөн хугацааг өөрчилсөн талаар "Спутник Казахстан" мэдээлжээ. 

 

Шинэ журам хүчин төгөлдөр болсноор, визгүй гадаадын иргэд хил нэвтэрснээс хойш 30 хүртэлх хоногийн хугацаанд Казахстанд оршин суухыг зөвшөөрчээ. Гадаадын иргэн визгүйгээр Казахстанд байх нийт хугацаа нь 90 хоног байх бөгөөд визгүй байх үе хоорондын хугацаа нь 180 өдөр байх гэнэ. Ингэснээр хууль ёсоор байх хугацаагаа шинэчлэх зорилгоор хилээр гараад эргэн нэвтэрдэг Visa Run хийх боломжгүй болж байгаа аж. Казахстаны Засгийн газраас баталсан шинэ журам энэ сарын 26-ны өдрөөс эхлэн үйлчлэх юм байна.

 

Энд дуулгахад, ОХУ-д өнгөрсөн оны есдүгээр сард хэсэгчилсэн дайчилгаа зарласны дараа оросууд цагаачлах гол улс орнуудын нэг нь Казахстан улс болсон юм. Тус улсын хилийн албаны мэдээлснээр, өнгөрсөн оны гуравдугаар улиралд Оросын 1,3 сая иргэн Казахстан руу нэвтэрчээ. Оросууд хамгийн ихээр зорьсон өөр нэг улс нь Гүрж юм. Энэ улс руу оросууд визгүй зорчиж болохын дээр оршин суух зөвшөөрөл авахад хялбар байдаг аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин