Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрийг танилцууллаа. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Засгийн газраас шуурхай ажлын хэсэг байгуулагдан, Хүүхдийн мөнгөний олголтын асуудлыг 14-21 хоногт эцэслэхээр ажиллаж байна.
Нийт хүүхдийн 91 хувь буюу 1 039 000 хүүхдэд мөнгө олгох тооцоолол гарсан. Энэ хүүхдүүд нэг ч сарын хоцрогдол, хохиролгүйгээр мөнгөө авна. Өрхийн мэдээллийн сангийн мэдээлэл тодорхой болсон 823 354 хүүхдийн мөнгө өнөөдөртөө багтаж, дансанд нь орно. Энэ нь нийт хүүхдүүдийн 72 хувь юм.
Өнөөдрийн байдлаар 21 513 өрх мэдээллээ залруулах хүсэлтийг цахимаар ирүүлсэн байна. Мөн нийслэл болон орон нутагт 34 748 иргэн утсаар холбогдож, мэдээллээ нягталсан бол 22 389 иргэн биеэр очсон байна. Хүсэлт гаргасан 16 000 өрхийн мэдээллийг шуурхай засварласан байна" гэсэн мэдээллийг өглөө.
Мөн тэрбээр иргэдийг тайван байж, төрийн байгууллагуудтай хамтран ажиллахыг хүслээ.
Уншиж байна |