Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан зарим гэмт хэргийн шийдвэрлэлт, явц байдлын талаар мэдээлж байна.
Нийслэлийн прокурорын газраас ҮАБ-ын эсрэг гэмт хэргээр зүйлчилсэн 16 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Тухайлбал, Үндэсний аюулгүй байдал тусгаар тогтнолтой холбоотой МУ-ын иргэн, гадаад тагнуулын байгууллагатай хууль бусаар хамтран ажилласан, мөн гадаадын иргэн МУ-ын нутаг дэвсгэрт тагнуул хийсэн тагнуулын гэх гурван хэрэг, экстремист үйл ажиллагаа явуулсан гэх хоёр хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 776 тэрбум төгрөгийн хөрөнгө битүүмжилж, 222 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө болон тээврийн хэрэгсэл, банк болон бусад санхүүгийн байгууллагад байгаа мөнгө хөрөнгийн шилжтлт хөдөлгөөнийг хязгаарлаж прокурорын зөвшөөрлөөр хөрөнгө хамгаалах ажиллагаа хийсэн.
Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан хэргүүдээс шүүхэд шилжүүлсэн зарим хэргүүд:
Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын дарга О нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал олгосон гэх хэрэг
АТҮТ-ийн Тээврийн хэрэгсэл мэдээлэл технолгийн хариуцсан захирал Б нь албан тушаалаа урвуулан ашиглаж ААН, байгууллагуудад давуу байдал олгосон гэх хэрэг, мөн тус төвийн хөдөлгөөний хэлстийн М албан тушаалаа урвуулан ашиглаж ААН, байгууллагуудад давуу байдал олгосон гэх хэрэг
Эрдэнэт үйлдвэрийн орлогч дарга Г нь ОХУ-ын иргэнээс албан тушаалын байдалтай холбогдуулан хахууль авсан гэх хэрэг, мөнгө угаасан гэх хэрэг
Улсын их дэлгүүрийн дээвэр шатсан гэх хэрэг
Хөвсгөл аймгийн Засаг дарга Ганболдын хахууль авсан гэх хэрэг
ОХУ-ын иргэн Монгол Улсын толгойн тус газар алхаар цохиж алсан хэрэг
Капитал банкны ТУЗ-ийн дарга А нь бусадтай бүлэглэн иргэд болон ААН-үүд байгууллагын харилцах дансанд байрлагдсан мөнгөн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан, Капитал банкыг төлбөрийн чадваргүй болгож их хэмжээний хохирол учруулсан хэргийг яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
ХӨГЖЛИЙН БАНКТАЙ ХОЛБООТОЙ ХЭРЭГ:
Хөгжлийн банктай холбоотой 43 хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулснаас 15 хэрэгт Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, хоёр хэргийг нэгтгэсэн. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 15 хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нэгтгэж мөрдөн байцаалт явуулсан. Одоогоор 72 хүн, 3 хуулийн этгээдэд холбогдох Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулсан.
Хөгжлийн банкны хэрэгт эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, мөнгө угаах, хахуул өгөх, хахууль авах, нотлох баримт хуурамчаар үйлдэх, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэх ашиглах, худал мэдүүлэх гэсэн гэмт хэргүүд дээр 80 хүн, 4 хуулийн этгээдэд яллах дүгнэлт үйлдсэн. Шүүхэд хэргийг хүлээлцэх ажиллагаа явуулж байна
НҮҮРСНИЙ ХЭРЭГ:
Нүүрсний 46 Эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Үүний 28 нь хэрэг бүртгэлтийн, 18 нь мөрдөн байцаалтын хэрэг байна. Өнөөдрийн байдлаар 23 хүнд холбогдох 4 хэрэгт нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Мөрдөн байцаалтад 12 хэрэг байгаа бол прокурорын хяналтад шүүхэд шилжүүлсэн 28 хүнд холбогдох хоёр хэрэг хянагдаж байна.
Прокурорын хяналтад ирсэн хоёр ХЭРЭГ
Гашуусухайт дахь Гаалийн газрын улсын байцаагч болон Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтын хилийн шалган нэвтрүүлэх албан хаагч нарт холбогдох албан тушаалын байдалтай холбогдуулан хахууль авсан
ХХЕГ-ын Хилийн 131 дугаар ангийн 0325 салбарын алба хаагч нар нь албаны чиг үүрэгт хамааралгүй чиг үүргүүд дээр хахууль авсан хэргүүдийг хянаж байна.
Нүүрсний хэрэгт 92 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна. 44 нийтийн албан тушаалт 46 нь ААН, компаниудын удирдах албан тушаалтан иргэд байна.
Үүний дараа мэдээлэлтэй сэтгүүлчдийн асуултад өглөө.
-"Тавантолгой төмөр зам" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал хилээр гарсан. Энэ хүнийг буцаан авчрах ажиллагаа явагдаж байгаа юу?
-Н.Удаанжаргал гэдэг хүнийг МУ-д ирүүлэх, эргэн татах талаар холбогдох шалгалтын ажиллагааг хуулийн байгууллага хийж байгаа.
-Нүүр болон Хөгжлийн банкны хэрэг дээр шалгагдаж байгаа УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д дахиж тавих уу?
-Хөгжлийн банкны хэрэг дээр улстөрд нөлөө бүхий таван хүн яллагдагчаар татагдсан. Хэрэг шүүхэд шилжүүлэх ажиллагаа явагдаж байгаа. Прокуророос гарах яллах дүгнэлт гэдэг эрх зүйн баримт бичиг үйлдэгдээд дууссан. Бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал шүүхийн шатанд шилжсэн гэсэн үг.
Нүүрсний хэрэг дээр нэр зарлагдсан 17 хүнээс мөрдөх байгууллагаас Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татъя гэсэн саналыг нийслэлийн прокурорын газарт гаргасан. Тухайлбал, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуяг, "Тавантолгой" ХК-ийн захирлаар ажиллаж байсан Р.Сэддорж, Ариунболд гэсэн хүмүүс яллагдагчаар татсан. Харин УИХ-ын гишүүдээс УИХ-ын гишүүн А.Адъясүрэнд яллагдагчаар татах тогтоолыг прокурорын байгууллагаас гаргасан.
П.ГОО
Уншиж байна |