ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Европт "олон нууц" холбоотонтой гэж Испанийн Ерөнхий сайд Педро Санчес мэдэгджээ. Тэрбээр энэ мэдэгдлийг Давосын Дэлхийн эдийн засгийн форумын үеэр хийсэн гэж ТАСС агентлаг мэдээлсэн байна.
Испанийн Засгийн газрын тэргүүний мэдэгдсэнээр, Оросын Ерөнхийлөгчид "одоо Путинд ээлтэй, Путинтэй холбоотой гэдгээ нуудаг ч ердөө жилийн өмнө түүнтэй уулзаж, түүний аргыг магтаж байсан олон холбоотон Европт бий" гэнэ. Тиймээс "ийм улс төрийн хүчнийг Европын холбооны төрийн байгууллагууд руу шургалж, Европыг дотроос нь сүйрүүлэхээс сэргийлэх шаардлагатай" хэмээн Санчес онцолжээ.
Өмнө нь Путин мэдэгдэл хийхдээ ОХУ олон холбоотон, үзэл санаа нэгтнийхээ дэмжлэгийг үнэлдэг хэмээн цохон тэмдэглэж байв. Түүнчлэн шаардлага гарваүл ОХУ өөрт байгаа бүхий л аргаар холбоотнуудаа хамгаална гэж онцолж байсан юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |