Прокурорын байгууллагаас 2022 онд хүний эрхийн талаар зөрчигдсөн эрхийг сэргээх, байгууллагын үйлчилгээг иргэдэд хүргэх чиглэлээр хийсэн ажлыг танилцуулна. Мөн Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан зарим гэмт хэргийн шийдвэрлэлт, явц байдлын талаар мэдээлж байна.
Энэ үеэр олон нийтийн анхаарлыг татаж байгаа нүүрсний хулгайн болон Хөгжлийн банкны хэргүүдийг шүүхэд шилжүүлсэн гэх мэдээллийг өглөө. Мөн нүүрсний хэрэгтэй холбогдож, яллагдагчаар татагдсан хүмүүст Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу мөрдөгч өөрөө болон прокуророос, шүүхээс авах таслан сэргийлэх арга хэмжээ аван ажиллаж байгаа аж. Өнөөдрийн байдлаар 820 хүнд хилийн хориг тавьсан байна.
Мөн мэдээллийн үеэр УЕПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокрор Б.Долгионоос Б. Ариунзаяад холбогдох "кофе асгасан" хэргийн талаар тодруулахад "Энэ хэрэгт Сүхбаатар дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдээд мөн шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Үүнийг прокуророос эсэргүүцэл бичээд хэрэг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх дээр байна. Хянан хэлэлцэгдээгүй, шийдвэр гараагүй байна" гэлээ.
П.ГОО
Уншиж байна |