Нэгдүгээр сарын 14-ний өдөр Оросын арми Днепр хотын орон сууцанд пуужингийн цохилт өгсний улмаас амиа алдсан хүний тоо 45 болж нэмэгдсэн, тэдний дунд зургаан хүүхэд байгаа талаар Днепропетровск мужийн цэргийн захиргааны тэргүүн Валентин Резниченко Телеграм сувагтаа бичжээ.
Түүнчлэн тэрбээр хэсэгчлэн нурсан байрны орчимд оршин суугчид цэцэг тавьсныг харуулсан гэрэл зургуудыг нийтлэсэн байна. "Оросуудын хөнөөсөн гэм зэмгүй амийг хүндэтгэн оршин суугчид цэцэг тавьж байна" хэмээн тэрбээр бичжээ.
Днепр хотод байх энэ байрыг Оросын арми Ту-22М3 бөмбөгдөгч онгоцоос харвасан Х-22 пуужингаар цохилт өгсөн гэж Украины Зэвсэгт хүчин мэдэгдсэн юм. Харин Оросын тал энэ эмгэнэлт үйл явдалд холбоотой гэдгээ үгүйсгэсээр байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |