“Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
БНХАУ-д 26 жил эрэн сурвалжлагдсан авлигачийг баривчилжээ
2023-01-18

БНХАУ-ын хууль сахиулагчид 26 жилийн туршид эрэн сурвалжилж байсан авлигын хэргийн сэжигтнийг баривчилжээ. Энэ талаар The Epoch Times сонин мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Хятадын Юньнань мужийн Куньминь хотод байх тамхины үйлдвэрийн борлуулалтын менежер асан Ван Ханьминь 1996 онд авлигын хэрэгт сэжиглэгдэж, улмаар мөрдөн байцаалтаас зугтжээ. Цагдаа нараас зугтахын тулд тэрбээр хувийн мэдээллээ ч өөрчилсөн байна. Улмаар 1999 онд түүнийг Интерполоор эрэн сурвалжилж эхэлжээ. 

 

Ингээд 26 жилийн дараа Ваныг Сычуань мужийн Чэндү хотоос баривчилсан байна. Түүнийг хичнээн хэмжээний авлига авсанд сэжиглэж байгаа болон ямар ял оноож болзошгүй талаарх мэдээлэл гараагүй байгаа талаар эх сурвалж онцолжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин