BTS-ийн соло дэбют хийх дараагийн гишүүнээр Жиминийг зарлав
БНСУ-ын алдарт BTS хамтлагийн гишүүд ээлж ээлжээрээ ганцаарчилсан дэбют хийж байгаа билээ. Одоогийн байдлаар хамтлагийн гишүүн J-Hope, ахлагч RM хоёр дэбютээ хийчихсэн байгаа юм.
Өчигдөр BTS хамтлагийн агентлаг болох "Big Hit"-ээс дараагийн соло дэбют хийх гишүүнээр Жиминыг зарлалаа. Тэрбээр хамгийн сүүлд "Big Bang" хамтлагийн Tэянтай хамтран “Vibe” хэмээх дууг дуу гаргасан юм. "Big Hit"-ийн мэдээлснээр Жиминий дэбют ирэх хоёрдугаар сард цацагдах төлөвлөгөөтэй гэв.
Мөн дашрамд дурдахад дэлхийн алдарт брэндүүдийн нэг DIOR Жиминыг энэхүү брэндийн элч төлөөлөгчөөр сонгосон байна. Тус брэндийн хамт олон түүнийг Диорын амин сүнс, тэр манай хувцаслалтын өвөрмөц байдлыг маш сайн харуулж байна" хэмээн онцолсон юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ