Дэлхийн хамгийн өндөр настан, Францын гэлэнмаа Андре 118 насандаа таалал төгсжээ. Тэрээр өнгөрсөн онд коронавирусийн халдвар аваад эдгэрч байсан гэж Ройтерс мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Андре Францын ахмадын асрах байранд, унтаж байхдаа нас баржээ. Түүнийг Геронтологийн судалгааны группийн өндөр настнуудын дэлхийн жагсаалтад хамгийн өндөр насласан хүн гэж 2022 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр бүртгэж байв.
Андре 1904 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр төржээ. Гэлэнмаа болохоос нь өмнө түүнийг Люсиль Рэндон хэмээн нэрлэдэг байж. Андре эмнэлэгт ажиллан, буяны үйлс хийдэг байсан бөгөөд 2009 оноос эхлэн Тулон дахь ахмадын асрах байранд амьдрах болжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |