Энэ өвлийн хамгийн хүйтэн 10 орны жагсаалтад Монгол оржээ

Өнөөдөр өглөө Улаанбаатар хотод цельсийн -24 градусыг зааж байв. Ес эхэлсэн дун хүйтэн өвөл эхэлсэн энэ үед салхи голд ортол хүйтэрч буй. Мөн түүнчлэн Манай орны хувьд энэ жил бусад жилүүдээс хэд дахин хүйтэн байгааг цаг уур орчны хүмүүс онцгойлон анхааруулж байсан билээ.
Дэлхийн улс орнуудын цаг агаарын дунджийг тодорхойлдог Мean Annual Temperature"-аас энэ өвөл хамгийн хүйтэн байх улс орны жагсаалтыг танилцуулав. Үүнд дэлхийн нийт улс орнуудын энэ өвлийн дундаж цельсийн бодож жагсаажээ.
Энэхүү жагсаалтын нэгдүгээрт Канад улс бичигджээ. Учир нь тус улсад 63 хэм хүртэл хүйтэрдэг байна. Харин хоёрдугаар манай хөрш орон болох Орос улс бичигдэв. Орост хамгийн дээд хүйтэн нь -67 градус хүрч хүйтэрдэг гэнэ. Мөн цаашлаад тус улсын зүүн сибирьд дэлхийн хамгийн хүйтэн хот гэгддэг Якутк ч мөн энэ жагсаалтад зүй ёсоор орно. Саяхан Якутын Тонгулах цаг уурын станц дээр 30 жилийн өмнөх дээд амжилтыг эвдсэн агаарын хэм бүртгэгджээ. Тодруулбал, даваа гарагт Тонгулахд термометрийн зүү -62,4 хэмийг заасан нь энэ бүс нутгийн хувьд хамгийн өндөр үзүүлэлт аж. Өмнө нь, 1993 онд -61,8 хэм хүрч хүйтэрсэн нь хамгийн дээд амжилтад тооцогдож байсан гэдэг.
Харин Монгол улсын хувьд энэхүү жагсаалтын гуравдугаарт бүртгэгдсэн байв. Жилийн дөрвөн улиралтай манай улсын хувьд зундаа хэт халуун өвөлдөө хэт хүйтэн хавартаа шороон шуурга, намартаа доороосоо жиндэх зэрэг байгалийн үзэгдэлтэй дасан зохицож амьдардаг эрс тэс уур амьсгалтай орон. Манай орны хувьд ч мөн ойрын 30 жилд тохиолдож байгаагүйгээрээ хүйтэрч байгаа билээ. Монгол улс хамгийн хүйтэндээ 55 хүртэлх хэмээх хүйтэрч харин дундаж хүйтнийг тооцоолбол 25-38 хүртэл градусаар хүйтэн болж байгаа юм. Мөн өдрийн цагт Цельсийн -20 градустай байх нь хэвийн үзэгдэл хэмээн тооцдог.
Жагсаалтын эхний 10 байраар жагсаасан нь:
- Канад, -63
- ОХУ, -67.8
- Монгол, -55.3
- Норвеги, -51.4
- Киргиз, -53
- Исланд, -37.9
- Финланд, -51
- Швед, -53 хэм
- Тажикстан, -63
- Швейцарь, -41.8
Мөн 2017 оны жагсаалтанд Монгол улс есдүгээр байрт жагсаж байв. Харин эхний байруудад Антарктик, ОХУ, Гренланд, АНУ, Исланд, Казакстан, Финлянд, Эстони зэрэг улс орнууд багтсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ