“Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Москвад украинчуудын дурсгалыг хүндэтгэсэн хүмүүс баривчлагджээ
2023-01-18

Өнгөрсөн долоо хоногт Оросын армийн цохилтын улмаас Днепр хотын орон сууцны барилга пуужинд өртөн нурж, олон хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ хэргийн хохирогчдын дурсгалыг хүндэтгэн москвачууд Украины зохиолчийн хөшөөнд цэцэг өргөж байгаа талаарх мэдээлэл гарч байлаа. 

 

Оросын пуужингийн цохилтын улмаас амиа алдагсдын дурсгалыг москвачууд хүндэтгэжээ

 

Ийнхүү украинчуудын дурсгалыг хүндэтгэсэн хүмүс цагдаагийнханд саатуулагдсан талаар "ОВД-Инфо" мэдээлжээ. Хүний эрхийг хамгаалах "ОВД-Инфо" төслийн мэдээлснээр, Москва хотод байх Украины зохиолч эмэгтэйн хөшөөнд цэцэг тавьсан хоёр хүнийг цагдаагийнхан саатуулсан байна. Мөн ойролцоо зогсож байсан хоёр хүнийг ч саатуулж, нийт дөрвөн хүнийг цагдаагийн машинд суулган, хэсэг рүү авч явжээ. 

 

Саатуулагдсан хүмүүсийн дунд нохойгоо дагуулан ирсэн эмэгтэй байсан бөгөөд түүнийг цагдаагийн машинд хүчээр суулган, нохойг нь гудамжинд үлдээсэн гэж эх сурвалж мэдээлсэн байна.

 

Хүмүүс саатуулагдсан талаарх мэдээлэл гарахаас өмнө цэцэг тавьж байсан хөшөө рүү цагдаагийнхныг дуудсан талаарх мэдээлэл гарчээ. SOTAvision хэвлэлийн мэдээлснээр, Днеприйн орон сууцны барилга Оросын пуужинд оногдох үеэр амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн цэцэг, тоглоом авчирж тавьж байсан Леся Украинкагийн хөшөөн дээр Z-эх орончид буюу Украин дахь дайныг дэмжигчид ирсэн байна. Тэд хөшөөн дээр цэцэг, олон өнгийн тоглоом тавьсныг хараад бухимдан, улмаар цагдаа дууджээ. Үүний дараа хөшөө рүү ирсэн хүмүүсийг баривчилсан байна. 

 

ОХУ пуужингийн цохилт өгсний улмаас 29 хүн амиа алдаж, Днепрт гашуудал зарлав

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Уншигч:
Галзуу хүнийг өөрт нь галзуурсан гэж хэлж болдоггүй юм гэнэ лээ шүү, оросууд одоо яг тийм шизо дээрээ явж байна, аяндаа ойлгох бөгөөд тэр үедээ эмчилгээ авахаас нэгэнт оройтсон байх болно. Ланчигаа Эдэлж л дуусгана.
2023-01-18
Азизовын зулбасаг аа:
Чи өөрөө харин эргүү мал уудаа..?
2023-01-18
Эргүү мэдээ тавьж байх юм хэнд хэрэгтэй гэж?
2023-01-18
Азизовын зулбасаг аа:
Чи өөрөө харин эргүү мал уудаа..?
Зочин:
Төрийн мэдлийн RT тв-ын хөтлөгч нь хүртэл шууд эфирийн үеэр -Укриан хүүхдүүдийг живүүлж алах хэрэгтэй. Тэднийг овоохойнд чихээд шатаах хэрэгтэй - гэж ярьж байсан, Оросууд фашист болсон.
2023-01-18
оросууд хүн биш болжээ
2023-01-18
Зочин:
Төрийн мэдлийн RT тв-ын хөтлөгч нь хүртэл шууд эфирийн үеэр -Укриан хүүхдүүдийг живүүлж алах хэрэгтэй. Тэднийг овоохойнд чихээд шатаах хэрэгтэй - гэж ярьж байсан, Оросууд фашист болсон.