“Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Грета Тунберг баривчлагджээ
2023-01-18

Экологийн идэвхтнүүд хэдэн өдөр эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулж байгаа Хойд Рейн-Вестфалигийн Лютцерат тосгоны орчимд Германы цагдаагийнхан Шведийн экологийн идэвхтэн Грета Тунбергийг саатуулжээ. 

 

Экологийн идэвхтнүүд энэ тосгонд нүүрсний уурхайг өргөтгөхийг эсэргүүцэж байгаа юм. Энэ тосгонд байх Гарцвайлер уурхай руу явсан эсэргүүцэгчдийн дунд Грета Тунберг байсан талаар DW мэдээлжээ. Цагдаагийнхан эсэргүүцэгчдийг тараахаар ирэх үед тэдний хооронд мөргөлдөөн гарч, улмаар цагдаагийнхан эсэргүүцэгчдийн эсрэг бороохой, нулимс асгаруулагч хий ашигласан байна. Цагдаагийнхан Грета Тунбергийг саатуулж, зарим оролцогчдын бичиг баримтыг нь шалгаж дуусах хүртэл цагдаагийн хэсэгт саатуулахаар болжээ. 

 

Лютцерат тосгонд ирсэн экологийн идэвхтнүүдийг тараах ажил нэгдүгээр сарын 11-ний өдөр эхэлсэн юм. Гарцвайлер уурхайг RWE нүүрс олборлогч компани эзэмшдэг бөгөөд энэ компани уурхайг өргөтгөх, сууринг буулгах зөвшөөрлийг 10 дугаар сард Германы эрх баригчдаас авчээ. Суурингийн оршин суугчид нүүсний дараа эсэргүүцэгчид эзгүй байшинд суурьшин, нүүрсний уурхайг өргөтгөхийг эсэргүүцэж эхэлжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ экологийн идэвхтэн гээд байгаа улсын ард сумлаад, чиглуулээд л сууж байдаг эзэд бас байдаг л байх даа, манай жагсагчдын ард эзэд нь байдаг шиг
2023-01-18
Jaahan sumtai huuhen
2023-01-18