Г.Дөлгөөн: Би яллагдагчаар татагдаад, шалгагдаж байгаа

img

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 

 

 

Сонсголын үеэр  УИХ-ын  Т.Доржханд гишүүн "Г.Дөлгөөн Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийн ажлаа хийж байгаа юу? Таныг яллагдагч гэсэн статусаа татуулсан гэх мэдээлэл гараад байна. Энэ талаар тайлбарлах өгөх үү" гэлээ. 

 

Үүнд Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн "Би яллагдагчаар татагдсан хэвээр байгаа. Сүүлийн есөн сарын турш шалгагдаж байна. Одоо ч шалгагдаж байгаа. Дээр нь хууль хяналтын байгууллагад нууцын баталгаа гаргасан" гэсэн тайлбар өглөө. 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ТА БОЛ ШАЛГАГДАХ БАЙТУГАЙ ЮМ БОЛНО ШҮҮ
2023-01-17
Б.Энхбаяр гишүүний хоёр нүүр:
Сонсголд багаараа ирсэн Эрэлийг хурал даргалагч Б.Энхбаяр “банкнаас авсан бэлэн мөнгөө хэнд өгсөн, хааш нь хийсэн бэ? Хэд дахин асуув. Өнөөх нь “хувийн компанийн дансыг шалгаах нь гал тогоондоо юу хийсэн, юу идсэнийг асуухтай адил байна” гэж хэлэнгүүт микрофоныг нь хаачихав. Эрэлийг хяргачих шахсан Б.Энхбаяр гишүүн яг араас нь орж ирсэн нам нэгт УИХ-ын гишүүн С.Бямбацогтын “Вестерн холдинг” компанийг харин долоож өгөв. Компанийн удирдлага болох С.Бямбацогтын төрсөн дүү нар болох захирал С.Балжиннямаас авхуулаад бүгд гадаадад яваа юм байх, нэг нь ч ирсэнгүй. Б.Энхбаяр: “Энэ компанийн зээлийг ХБ түргэн өгөхгүй, яагаад удаасан юм бэ? Арай гэж зээл авсан чинь Чингис хаан банк “төлбөрийн чадваргүй“ гээд гүйлгээ саатуулсан бна. Ийм хэцүү бхад харин ч үйлдвэрээ барьсан нь “гайхамшиг” ухааны юм ярив. Компани талаас ямар ч тайлбар авах байтугай нэг ч хүн ирээгүй үнэн даам бна. Дүр эсгэдэг шигээ шударга бсан бол Б.Энхбаяр: "Зээл авахад С. Бямбацогт нөлөөлсөн үү? Хөгжлийн банкинд томилсон түүний бие төлөөлөгч, надтай МАН-ын бүлэгт хамт ажиллаж бсан ХБ-ны дэд захирал асан, одоо хоригдож бгаа Энхбат нөлөөлсөн үү?" гэж асуух блаа. Ядаж С.Бямбацогтын дүү нарыг авчирч болсонгүй юу? МАН -ын бүлэгт ажиллаж бхад чинь тусалж бсан "сайн ах" чинь С.Бямбацогт гэдгийг мэднэ. Төр түшиж бгаа бол намчирхаж, ингэж улаан цайм хоёр нүүр гаргахгүй ээ Б.Энхбаяр аа!! Яг ийм юм болсон. Худлаа гэвэл ухраагаад үзээрэй
2023-01-17