Борис Жонсон Их Британийн Ерөнхий сайдын албан тушаалд байсан үеийнхээ тухай дурсамж номыг гаргахаар болжээ. Энэ талаар Harper Collins хэвлэлийн газар Твиттер хуудсаараа дамжуулан мэдээлжээ.
Борис Жонсон 2019-2022 оны хооронд Их Британий Ерөнхий сайдаар ажиллаж байсан үеийн тухай дурсамж номыг хэвлүүлэх эрхийг Harper Collins хэвлэлийн газар авсан байна. Дурсамж номыг хэзээ хэвлэн гаргах талаар тодорхой мэдээлэл өгөөгүй аж.
Борис Жонсон 2019 оны долдугаар сарын 24-нөөс 2022 оны есдүгээр сарын зургааны хооронд Британийн Ерөнхий сайдын албыг хашсан. Британийн парламентийн гишүүн Крис Панчерыг бэлгийн дарамтад буруутгаж байсан ч түүнийг нам, засгийн газрын өндөр албан тушаалд томилсонтой холбоотой дуулиан гарч, Засгийн газраас 60 хүн гарч явсны дараа Жонсон огцорч байгаагаа зарлаж байв. Түүнчлэн Борис Жонсон цар тахлын үед хатуу хөл хорио үйлчилж байхад албан өргөөндөө үдэшлэг зохион байгуулсан хэрэгт холбогдон ихээхэн шуугиан тарьж байсан юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |