Хөгжлийн банкны зээлдэгч 80 хүн, 4 хуулийн этгээдийн хэргийг шүүхэд шилжүүлжээ
2023-01-17

Нийслэлийн Прокурорын газраас “Хөгжлийн банк”-ны хэрэгт холбогдуулан 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох 493 хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн.

 

 

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 53 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 3.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хэрэг хүлээн авах аргачлалын дагуу эрүүгийн хэргийг шалгаж байна. Мөн аргачлалын 3.1.2.7.4-т “цагдан хорихоос бусад төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авсан бол яллагдагчийг шүүхэд биечлэн ирүүлсэн байх” гэж заасны дагуу нэр бүхий 80 яллагдагчийг шүүхэд ирүүлсний дараа хэргийг хуваарилах ажиллагаа хийгдэнэ.

 

Өнөөдрийн байдлаар хэрэгт холбогдсон хүн, хуулийн этгээдийг Нийслэлийн прокуророос шүүхэд ирүүлээгүй тул хууль, журмын дагуу шүүх хэргийг бүртгэж, хүлээж авах боломжгүй байна.

 

БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Shuud.mn
Сонин хачин
Б.Энхбаяр гишүүний хоёр нүүр: Сонсголд багаараа ирсэн Эрэлийг хурал даргалагч Б.Энхбаяр “банкнаас авсан бэлэн мөнгөө хэнд өгсөн, хааш нь хийсэн бэ? Хэд дахин асуув. Өнөөх нь “хувийн компанийн дансыг шалгаах нь гал тогоондоо юу хийсэн, юу идсэнийг асуухтай адил байна” гэж хэлэнгүүт микрофоныг нь хаачихав. Эрэлийг хяргачих шахсан Б.Энхбаяр гишүүн яг араас нь орж ирсэн нам нэгт УИХ-ын гишүүн С.Бямбацогтын “Вестерн холдинг” компанийг харин долоож өгөв. Компанийн удирдлага болох С.Бямбацогтын төрсөн дүү нар захирал С.Балжиннямаас авхуулаад бүгд гадаадад яваа юм байх, нэг нь ч ирсэнгүй. Б.Энхбаяр: “Энэ компанийн зээлийг ХБ түргэн өгөхгүй, яагаад удаасан юм бэ? Арай гэж зээл авсан чинь Чингис хаан банк “төлбөрийн чадваргүй“ гээд гүйлгээ саатуулсан бна. Ийм хэцүү бхад харин ч үйлдвэрээ барьсан нь “гайхамшиг” ухааны юм ярив. Компани талаас ямар ч тайлбар авах байтугай нэг ч хүн ирээгүй ҮНЭН ДААМ бна. Дүр эсгэдэг шигээ шударга бсан бол Б.Энхбаяр: "Зээл авахад С. Бямбацогт нөлөөлсөн үү? Хөгжлийн банкинд томилсон түүний бие төлөөлөгч, надтай МАН-ын бүлэгт хамт ажиллаж бсан ХБ-ны дэд захирал асан, одоо хоригдож бгаа Энхбат нөлөөлсөн үү?" гэж асуух блаа. Ядаж С.Бямбацогтын дүү нарыг авчирч болсонгүй юу? МАН -ын бүлэгт ажиллаж бхад чинь тусалж бсан "сайн ах" чинь С.Бямбацогт гэдгийг мэднэ. Төр түшиж бгаа бол намчирхаж, ингэж улаан цайм хоёр нүүр гаргахгүй ээ Б.Энхбаяр аа!! Яг ийм юм болсон. Худлаа гэвэл ухраагаад үзээрэй
2023-01-17