Египетийн Луксор дахь Хаадын хөндийгөөс археологичид нууцлаг гүнжийн бунхан олжээ. Энэ талаар археологичдоос авсан мэдээлэлтэйгээр Ройтерс дамжуулсан байна.
Эх сурвалжийн мээдэлснээр, фараонуудын XXVIII эзэнт гүрний үеийн (3500 жилийн өмнөх), саяхныг хүртэл хэн ч олж нээгээгүй байсан бунхныг олжээ. Чухамхүү энэ эзэнт гүрний үед Тутанхамон, Эхнатон фараонууд хамаарах бөгөөд МЭӨ 1550-1292 оны энэ үед Египет хөгжил цэцэглэлтийн оргилдоо хүрч байсан тул энэ бунхан ихээхэн чухал олдвор гэж археологичид онцолсон байна.
Нил мөрний баруун эрэгт Их Британи болон Египетийн археологичид малтлага хийж байхдаа энэ бунхныг олжээ. Энэ бунхан гүнж эсвэл фараоны эхнэрийнх байж магадгүй гэнэ. Британийн талаас археологчдыг ахлаж буй, Кембрижийн их сургуулийн археологч Пирс Литерхэндийн таамаглаж байгаагаар энэ бунхан нь Тутанхамоны төрөл садны эмэгтэйн бунхан байж болзошгүй аж.
Гүнжийн занданшуулсан шарил олон нууцыг тайлж өгч мэдэх ч ийм найдвар тун байгаа гэнэ. Учир нь бунхан маш муу хадгалагдаж үлдсэн гэдгийг Египетийн археологч Мошен Камел өгүүлжээ. Түүний өгүүлснээр, бусад фараонуудын бунхан шиг тонуулчдын гарт өртөөгүй ч эртнээс л үерт автаж, элсээр хучигдсан тул бунхан доторх нөхцөл байдал тун муудсан гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |