НДС, ЭМДС-ийн 148.9 тэрбум төгрөгийг Капитал банкнаас авч чадаагүй байна

img

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын сангийн өр төлбөрийг барагдуулах  үйл ажиллагааны талаар Капитал банк ХХК-ийн эрх хүлээн авагчийн мэдээллийг сонслоо.

 

 

Капитал банкны эрх хүлээн авагч Т.Дэлгэрхүү танилцуулгадаа “Капитал банкийг татан буулгах ажиллагаа 2019 оноос дөрөв дэх жилдээ үргэлжилж байна. Энэ хугацаанд нийтдээ 339.3 тэрбум төгрөгийн өр барагдууллаа.

 

-Иргэдийн харилцах, хадгаламжийн 90.3 тэрбум төгрөг

-Хуулийн этгээд, ААН-ийн харилцах, хадгаламжийн 10.3 тэрбум төгрөг

-Төрийн 25 байгууллагын 110.6 тэрбум төгрөг

-Хөгжлийн банкны 54.4 тэрбум төгрөг

-Даатгагдаагүй хадгаламж эзэмшигчдийн 39.2 тэрбум төгрөг

-Хадгаламжийн даатгалын корпорацийн 44.5 тэрбум төгрөгийг барагдуулсан.

 

Эрүүл мэндийн даатгалын сангийн 56.5 тэрбум төгрөгийг 9.8 тэрбумын мөнгөн хөрөнгөөр, 46.7 тэрбумыг хөрөнгөөр барагдуулсан

 

Нийгмийн даатгалын сангийн 34.9 тэрбум төгрөгийг 9.8 тэрбумыг мөнгөн хөрөнгөөр, 25.1 тэрбумыг хөрөнгөөр барагдуулсан.

 

Өнөөдөр Капитал банк 61 харилцагчийн 375.5 тэрбум төгрөгийн өр төлбөрийн үлдэгдэлтэй, барагдуулах ажиллагаа явагдаж байна. Үүнээс:

 

ЭМДЕГ-79.6 тэрбум

НДЕГ-69.3 тэрбум төгрөгийн авлагатай байна" гэдгийг танилцууллаа. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ugaasaa bid nar chini taivan udaan hudulguuntei ,emots bagatai hvmvvs.
2023-01-17
Ямар удаан юм бэ? Монголын юм бүхэн дэндүү эрч хүчгүй, наазгай, ажид хариуцсан хүмүүс нь хөдөлж ядацгаасан, сэм идэхээ л бодсон амьтад болчихож. Ажлынхаа төлөө нойр, хоолоо хасан тэмцдэг хүн байхгүй. УИХ-ын гишүүд нь хүртэл хагас, бүтэн сайн гээд амарчихдаг, эсвэл ажлаа таслаад зугаа хөөж явдаг ийм хэвээрээ байвал яаж хөгжих вэ?
2023-01-17
ugaasaa bid nar chini taivan udaan hudulguuntei ,emots bagatai hvmvvs.