Дайны улмаас Украинд амиа алдсан энгийн иргэний тоо 7000-ыг давжээ

img

Дайн эхэлснээс хойш Украинд амиа алдсан хүний тоо 7000-ыг давсан гэж НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газрын шинэ илтгэлд өгүүлсэн талаар Ройтерс агентлаг мэдээлжээ. 

 

Илтгэлд онцолсноор, 7000 гаруй гэдэг тоо нь гагцхүү баримтаар баталгаажсан тохиолдлыг илтгэж байгаа аж. Байлдааны ажиллагаа эрчимтэй өрнөж буй газруудаас мээдэлэл хүлээн авахад тун хүнд байгаа тул амиа алдсан хүний тоо бодит байдал дээр хэд дахин их байж болзошгүй хэмээн НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар мэдэгдсэн байна. 

 

Дээд комиссарын газрын тайланд өгүүлснээр, 2022 оны хоёрдугаар сарын 24-нөөс энэ оны нэгдүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд Украинд 7031 энгийн оршин суугч тэр дундаа 433 хүүхэд амиа алджээ. Харин 11327 энгийн иргэн шархадсанаас 827 нь хүүхэд байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Zarim mongol busdiin bogs dolooh durtai.
2023-01-17
Оросын түрэмгийллийг дэлхий даяараа шигшин эсэргүүцэж байна. Ганцхан манай хэдэн тэнэг тэмбүүтэнгүүд оросыг дэмждэг
2023-01-17
Zochin:
Zarim mongol busdiin bogs dolooh durtai.
eerer:
Хамгийн гол нь улсын иргэдийн аюулгүй тайван байдал түүний дараа мөнгөтэй байх, аль улстай нөхөрлөх, улам баяжих нтр байдаг байх гэж бодох байна. Тэр ерөнхийлөгч гээд сда улсынхаа иргэдийг үл тоодог гар юм даа.
2023-01-17